Sunday, May 7, 2017

Үйлдлийн систем (англ. Operating system, OS) харилцан уялдаатай системийн програмуудын цогц юм.
Компьютерын ажиллагааг 2 давхаргаас тогтсон сонгинотой зүйрлэж болно. Сонгинын хамгийн дотор талд компьютерын техник хангамж байрлана. Түүний гадуур програм хангамжийн давхарга байрлана. Харин хамгийн гадна талд хэрэглэгч уг сонгиныг “харж” байгаа.
Тэгвэл програм хангамжийн давхарыг дотор нь дахиад хоёр давхаргад хуваан үзэж болно:
  • дотор талын давхарга - Үйлдлийн Систем (товчоор: Ү.С.)
  • гадна талын давхарга - бусад програм.

Компьютерын "сонгино"
Өөрөөр хэлбэл хэрэглэгч програмуудын тусламжтайгаар компьютертэй ажиллана. Харин програмууд нь Ү.С.-ийн тусламжтайгаар компьютерын техниктэй холбогдоно.
Тиймээс Ү.С.-ийг компьютерын техникийн програмын үргэлжлэл гэж болно. Ү.С. нь хэрэглэгчийг, компьютерын төхөөрөмжүүдтэй ажиллах процессын талаарх нэгд нэгэнгүй мэдээллээс халхалж, ингэснээр энэ процессыг гүйцэлдүүлэх нүсэр ажлаас түүнийг чөлөөлж өгдөг.
Ү.С.-ийн гүйцэтгэх үүргийг дурдвал:
  • диалог буюу хэрэглэгчтэй харьцах
  • оролт-гаралт, өгөгдлийг удирдах
  • програм боловсруулах процессын төлөвлөлт, зохион байгуулалт
  • санах ой, кэш, процессор, гадаад төхөөрөмжүүд г.м. компьютерын хэсгүүдтэй ажиллах
  • сонгосон програмыг ажиллуулах
  • боломжит бүх төрлийн үйлчилгээ (сервис)
  • дотоод төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл дамжуулах
  • дэлгэцгар, дискүүд, хэвлүүр г.м. залгах төхөөрөмжүүдийн ажиллагааг програмын түвшинд дэмжих зэрэг болно.
Компьютеруудын төрлөөс хамаарч, тэдгээрт ашиглагдах Ү.С.-үүд мөн өөр өөр байна. Гэхдээ нэг төрлийн компьютерт зориулсан өөр өөр Ү.С.-үүд ч бас байдаг. Жишээ нь одоо үед Windows, Unix, Linux г.м. Ү.С.-үүд компьютерт өргөн ашиглагдаж байна.
Компьютерийн Ү.С. нь дараах үндсэн бүрэлдхүүнийг агуулах ёстой. Эдгээр нь:
  • командын хэл
  • командын процессор
  • драйверууд (жолоодогч буюу хөтлөгч)
  • файлын систем
зэрэг болно.

Тойм[засварлах | edit source]

Тооцоолох электрон машин нэг талаас техник хангамж, нөгөө талаас програм хангамжийн салшгүй нэгдэл юм. Компьютерийг эхлэн ажиллуулахад түүний шуурхай санах ойд ачаалагдаж, хэрэглэгч ба компьютерийг холбон ажилладаг програмыг үйлдлийн систем гэдэг. Үйлдлийн систем нь UNIX, MS DOS, PC DOS, OS/2, WINDOWS 9X, WINDOWS XP гэх мэтчилэн олон төрөлтэй байдаг ба эдгээрээс ихэд өргөн тархсан системүүдийн нэг нь MS DOS юм. Үйлдлийн системийг хэрэглэгчийн интерфейсээр нь график үйлдлийн систем, график биш үйдлийн систем гэж 2 ангилдаг. График үйдлийн системд нь WINDOWS 9X, WINDOWS XP гэх мэт үйлдлийн системүүд ордог ба график биш үйлдлийн системд MS DOS ордог. Үйлдлийн систем нь програм хангамжийн үндсэн нөхцлийг бүрдүүлэх орчин болдог бөгөөд хэрэглэгчийг компьютертэй холбож түүнд холбогдсон гадаад төхөөрөмжүүдийг гараас оруулах командаар удирдах боломж олгодог. Нөгөө төлөөс хэрэглээний програмууд болон оролт гаралтын өгөгдлүүдийг удирдаж ажиллахад тусална.
UNIX, LINUX нь нээлттэй систем учраас хэрэглэгчид болон програм зохиогчид бусаддаа зориулж өөрийн хийсэн шинэ соргог зүйлийг нэмж, хасч өгч болдгоор бусад системүүдээс давуу талтай. Харин MS-DOS нь хэрэглэгчдэд сурахад хамгийн ойр дөт систем юм.
Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хуваарилахаас гадна компьютерийн гараас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг. Үүнд:
  • Multitasking- Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг зохицуулдаг.
  • Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах боломжтой. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг.
  • Multiprocessing- Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц.
  • Multithreading- Нэг програм дээр олон талаас нь зэрэг ажиллах боломжтой.

Командын хэл[засварлах | edit source]

Хэрэглэгчээс Ү.С.-д өгч болох командууд урьдаас тодорхойлогдсон байдаг. Эдгээр командын цогцыг Ү.С.-ийн командын хэл гэдэг.
Хэрэглэгч командын хэлний тусламжтайгаар:
  • каталоги руу (фолдер = хавтас) хандах
  • дискүүдийг тэмдэглэх (disk labeling)
  • програмуудыг ажиллуулах гэх мэт
г.м. болон бусад олон үйлдлийг хийх боломжтой байдаг.

Командын процессор[засварлах | edit source]

Командын процессор бол хэрэглэгчийн өгсөн командыг авч, анализ хийгээд биелүүлдэг системийн програм юм.

Хэрэглэгчийн интерфейс[засварлах | edit source]

Ү.С.-д хэрэглэгч нь командын хэлийг ашиглан командын процессортой харьцаж буй арга замыг хэрэглэгчийн интерфейс (user interface) гэдэг.
Өнөөдөр Ү.С.-үүд:
  • Текст интерфейс (command line interface - CLI)
  • График интерфейс (graphical user interface - GUI)
гэсэн хоёр төрлийн хэрэглэгчийн интерфейсийг ашигладаг.

Текст интерфейс[засварлах | edit source]

CLI нь сонгодог (буюу уламжлалт) интерфейс бөгөөд хэрэглэгч командын хэлний тодорхой командыг бичиж өгөөд Enter дарах замаар командын процессортой “тулж” ажиллах хэлбэр юм. Үүний тулд хэрэглэгч нь командын хэлийг мэддэг байх шаардлагатай.

График интерфейс[засварлах | edit source]

Харин GUI нь хэрэглэгчид илүү тохиромжтой хэлбэр бөгөөд зөвхөн хулганы тусламжтайгаар, график дүрслэл бүхий хийсвэр (виртуал) орчинд хүссэн үйлдлээ хийж болдог. Өөрөөр хэлбэл хэрэглэгч нь командын хэлийг мэддэг байх шаардлагагүй.

Shell[засварлах | edit source]

Хэрэглэгчийн интерфейсийг хэрэгжүүлж байдаг системийн програмыг shell (хөтөч програм) гэдэг. Ү.С. болгон өөрийн гэсэн shell-үүдтэй байна. Ж.нь Windows бүлийн системд:
  • Windows Explorer
Command Prompt гэсэн стандарт shell-үүд бий. Windows Explorer бол график интерфейсийг хэрэгжүүлэгч shell (graphical shell) юм. Харин Command Prompt бол текст интерфейсийг хэрэгжүүлэгч shell (text shell) юм. Shells (хөтөч програм) нь программ хангамжийн нэг хэсэг бөгөөд хэрэглэгчийн интерфейсийг хэрэгжүүлдэг ба өөр өөр функц ба өөр өөр ажиллагаатай. Ийм учраас энэ нь үйлдлийн системийн хэрэглэгчийн интерфейстэй ойролцоо утгатай. Энэ нь үйлдлийн системийн дотоод механизм ба хэрэглэгчийн интерфейс хоорондын гадаад давхраанд байдаг тул Shells (гэр) гэж нэрлэдэг . Ихэнх үйлдлийн системийн Shells нь удирдлагын интерфейсгүй хэдий ч хэрэглэгчийн нэмэлт төхөөрөмжөөс компьютерт шууд мэдээлэл дамжуулдаг. Shells нь үнэндээ тусгай зориулалтын application бөгөөд API цөм нь бусад application програмуудтай адил замаар хэрэглэгддэг.

Драйверууд[засварлах | edit source]

Драйверууд (drivers=жолоодогч буюу хөтлөгч) нь компьютерын төхөөрөмжүүдийг удирдахад шаардлагатай системийн програмууд юм.
Стандарт дотоод төхөөрөмжүүдийн драйверууд BIOS (Basic Input-Output System) буюу Оролт-Гаралтын Үндсэн Системийг бүрдүүлдэг.

Файлын систем[засварлах | edit source]

Тогтмол санах байгууламжид байрласан, тодорхой нэр бүхий цогц мэдээллийг файл (file) гэдэг. Файл нь програм, тоон өгөгдөл, текст, кодлогдсон дүрс мэтийг агуулж болно.
Ерөнхий тохиолдолд тогтмол санах байгууламжид асар олон тооны файл агуулагдана. Тэгвэл хэрэглэгч нь энэ олон файл дундаас тухайн нэг файлыг түргэн шуурхай олж, хялбар байдлаар харьцдаг байх ёстой. Үүний тулд файлууд нь дискэн дээр тодорхой нэг аргын дагуу, өөрөөр хэлбэл тодорхой зохион байгуулалттайгаар байрласан байна. Ийм аргыг (зохион байгуулалтыг) нь файлын систем (file system) гэдэг. Файлын систем нь:
  • Файлуудыг яаж хадгалах
  • Файлуудыг яаж нэрлэх
  • Файлуудыг яаж төрөлжүүлж, ангилах
г.м. асуудлуудыг тодорхойлно.
Ү.С. болгон өөрийн гэсэн файлын системтэй. Тухайлбал Windows бүлийн Ү.С.-үүд FAT16, FAT32, NTFS г.м. файлын системүүдийг ашигладаг бол Linux бүлийн Ү.С.-үүд ext2, ext3, XFS г.м. файлын системийг түгээмэл ашигладаг.
Ихэнх файлын систем файлыг диск рүү хадгалахдаа хадгалах “орон зайг” 0.5kb эсвэл 1, 2, 4 кb-ын урттай жижиг блокуудад хуваагаад файлыг эдгээр блокуудаар тарааж байрлуулдаг байна. Ийм блок хэсгийг сектор (sector) гэнэ. Ж.нь Windows XP системд, секторын хэмжээ 4 kb байдаг.
Файлын систем нь файлуудыг төрөл, зориулалтаар нь ангилж, “каталогижуулах” ажлыг гүйцэтгэдэг. Дотроо файлууд агуулсан ийм каталогийг фолдер (folder) буюу хавтас, директори (directory) г.м.-ээр нэрлэдэг.
Файлын систем нь файлыг ч, хавтсыг ч нэрлэдэг. Мөн файлыг ч, хавтсыг ч устгаж, зөөж, хувилж, нэрийг нь өөрчилж болно.
“Каталогижуулах” хэлбэрээр нь файлын системийг:
  • Хавтгай буюу шугаман (flat)
  • Мод хэлбэрийн (Hierarchical)
г.м.-ээр ангилж болно. Хавтгай файл системд, каталоги доторх каталоги гэж байдаггүй. Бүх каталогиуд нэг төвшинд, “зэрэгцэн” оршино. Мод хэлбэрийн файл системд, каталоги дотор дахиад каталоги байж болдог. Ж.нь Windows-ын файл систем мод хэлбэрийн бүтэцтэй.

Компьютерийн Ү.С. нь хатуу диск дээр хадгалагдах бөгөөд компьютерыг асаахад тэндээс уншигдаж, RAM-д ачаалагддаг. Энэ процессыг Ү.С.-ийг ачаалах (OS loading) гэж нэрийднэ.
Анхны үйлдлийн систем нь компьютерын технологийн хөгжлийн хоёрдугаар үе буюу транзистор ашиглах болсонтой хамт үүссэн. Хоёрдугаар үеийн том компьютерууд нь тухайн уламжлалын дифференциал тэгшитгэлийг бодох гэх мэтийн физик, инженерийн салбарт гарч ирдэг байсан ШУ-ны болон техникийн тооцоог хийхэд голчлон хэрэглэгдэж байжээ. Програмаа үндсэндээ Фортран, ассемблер дээр бичих ба үйлдлийн системүүд нь FMS (Fortran Monitor System), IBSYS (IBM корпорацийн IBM 7094 компьютерт зориулж гаргасан үйлдлийн систем) байсан.

Үйлдлийн систем


Үйлдлийн систем
 Энэ удаагийн лекцээр дараах ойлголтуудыг авч үзэх болно. Үүнд:
  • Үйлдлийн системийн үндсэн ойлголт
  • LINUX системийн тухай
  • MSDOS үйлдлийн систем 
  • Үйлдлийн системийн он тоолол
зэрэг ойлголтууд багтана.
 Түлхүүр үгс
WINDOWS, UNIX, LINUX, MS-DOS, үйлдлийн систем, системийн програм хангамж.  
Товч агуулга
Хэрэглэгч ба компьютерийг холбон ажилладаг, компьютерийг асаахад түүний шуурхай санах ойд ачаалагддаг програмыг үйлдлийн систем гэх ба энэ нь програм хангамжийн үндсэн нөхцлийг бүрдүүлэх орчин болдог. Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хуваарилахаас гадна компьютерийн гараас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон хавтсуудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг. Энэ тухай дэлгэрэнгүй ойлголтыг өгөх болно.
Үйлдлийн системийн үндсэн ойлголт
Тооцоолох  электрон машин нэг талаас техник хангамж, нөгөө талаас програм  хангамжийн салшгүй нэгдэл юм. Компьютерийг эхлэн ажиллуулахад түүний шуурхай санах ойд ачаалагдаж, хэрэглэгч ба компьютерийг холбон ажилладаг програмыг үйлдлийн систем гэдэг. Үйлдлийн систем нь UNIX, MS DOS, PC DOS, OS/2, WINDOWS 9X, WINDOWS XP гэх мэтчилэн олон төрөлтэй байдаг ба эдгээрээс ихэд өргөн тархсан системүүдийн нэг нь MS DOS юм. Үйлдлийн системийг хэрэглэгчийн интерфейсээр нь график үйлдлийн систем, график биш үйдлийн систем гэж 2 ангилдаг. График үйдлийн системд нь WINDOWS 9X, WINDOWS XP гэх мэт үйлдлийн системүүд ордог ба график биш үйлдлийн системд MS DOS ордог. Үйлдлийн систем нь програм хангамжийн үндсэн нөхцлийг бүрдүүлэх орчин болдог бөгөөд хэрэглэгчийг компьютертэй холбож түүнд холбогдсон гадаад төхөөрөмжүүдийг гараас оруулах командаар удирдах боломж олгодог. Нөгөө төлөөс хэрэглээний програмууд болон оролт гаралтын өгөгдлүүдийг удирдаж ажиллахад тусална.
UNIX, LINUX нь нээлттэй систем учраас хэрэглэгчид болон програм зохиогчид бусаддаа зориулж өөрийн хийсэн шинэ соргог зүйлийг нэмж, хасч өгч болдгоор бусад системүүдээс давуу талтай. Харин MS-DOS нь хэрэглэгчдэд сурахад хамгийн ойр дөт систем юм.
Үйлдлийн систем нь санах ой руу ачаалагддаг бөгөөд компьютерийн хүчин чадлыг зохицуулж, хуваарилахаас гадна компьютерийн гараас өгөгдсөн командыг дэлгэц рүү илгээх, дискэн дээр файл болон директоруудыг хадгалах мөн дагалдах төхөөрөмжүүд болох принтер, хулгана, уян болон хатуу дискний ажиллагааг хянадаг.
Томоохон систем дээр үйлдлийн систем нь хэрэглэгчдэд нэг нь бусдын хийж буй үйлдэлд нөлөөлөхгүйгээр систем рүү зэрэг хандаж чадахуйц нөхцлийг олгож, ачааллыг нь зохицуулж өгдөг. Мөн үйлдлийн системийн нууцлал нь маш сайн байх шаардлагатай байдаг.
Үйлдлийн системийг доорх төрлүүдээр ангилдаг. Үүнд:
Multitasking- Олон төрлийн програмуудыг нэгэн зэрэг ажиллуулахад аль програм нь ямар горимоор хэдий хэрийн хугацаанд ажиллахыг зохицуулдаг.
Multiuser- Нэгэн зэрэг олон хэрэглэгч хандаж ажиллах боломжтой. Зарим үйлдлийн систем нь мянга мянган хэрэглэгч зэрэг хандаж чадахуйц боломжтой байдаг.
Multiprocessing- Нэгээс дээш тооны процессор дээр ажиллаж чадахуйц.
Multithreading- Нэг програм дээр олон талаас нь зэрэг ажиллах боломжтой.
Үйлдлийн системийн бүтэц
DOS дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
  • Оролт гаралтын үндсэн систем (BIOS)
  • Системийн ачаалагч (SB-System Bootstart)
  • BIOS-н өргөтгөлийн модуль (10.SYS)
  • Тасалдал боловсруулах модуль (MSDOS SYS)
  • Гадны төхөөрөмжийн драйверууд
  • Үйлдлийн системийн үндсэн модуль
  • Командын процессор буюу командын тайлбарлагч (COMMAND.COM)
  • Үйлдлийн системийн утилитууд

Байрлах газар
MS DOS-ын модулиуд
Компьютерийн эх хавтан /mainboard/ дээр байрлах тогтмол санах байгууламж ROM
BIOS
Системийн диск дахь нуугдмал /hidden/ файлууд
Эхлэн ачаалах блок, BIOS-ын өргөтгөл, тасалдалт боловсруулах модуль, командын процессор
Системийн болоод ердийн диск
Гадаад командууд, төхөөрөмжийн драйверууд
 Үйлдлийн системүүдийн төрөл:
• DOS
• Windows
• OS/2
• Unix
• Linux
• Mac OS
• Sun OS
• Palm OS
Сүүлийн үед хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа үйлдлийн системүүд нь Windows95/98, WindowsNT, MacOS болон Unix юм.
Windows 95/98 үйлдлийн системүүдийн үндсэн төрх нь Start товчлуур болон taskbar-аас бүрддэг бол MacOS -ынх бүхэлдээ өөр байдаг.
Хэрэглэгч үйлдлийн системтэй төрөл бүрийн командын тусламжтайгаар харьцдаг. Жишээ нь: DOS үйлдлийн систем дээр COPY гэсэн командаар файлыг өөр тийшээ хуулахад үүнийг үйлдлийн системийн нэг хэсэг болох Command processor эсвэл Command line interpreter ч гэж нэрлэгддэг командын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Харин Graphical User Interface (GUI) нь дэлгэц дээр байгаа дүрсийг дарснаар үйлдлийг гүйцэтгэдэг.
LINUX системийн тухай
Linux системийг анх 1970 оны үед финляндын ХЕЛСИНК-ийн их сургуулийн Linus Torvalds гэдэг хүн UNIX системийг  персональ компьютерт зориулсан хувилбарыг санаачилсан. LINUX систем нь UNIX систем болон MS-DOS системтэй  харилцан зохицож зэрэгцэн ажиллах чадвартай бөгөөд дотроо олон янз байна.Үүнд:
                        1.SLACKWARE
                        2.RED HAT гэх мэт.
Linux системийн хувьд дээрх хоёр хувилбарыг өргөн ашигладаг ба давуу тал нь локал болон олон янзын сүлжээтэй холбогдож ажилладаг. Мөн WINDOWS, МC, MINICOM, PINE, ELM, С/C++ зэрэг өөрийн системийн орчинг үүсгэх ба MS-DOS-ийн WINDOWS’95 түүний бусад хэрэглээний програмуудыг ажиллуулж чадна. Олон хэрэглэгчийн хувьд X11 Desktop, File server, Computing Backend, Web server, Usenet news, Terminal server, FTP Archive, Firewall зэрэг серверүүдтэй холбогдож ажилладаг нь сүлжээний өргөн боломжтойг илтгэнэ.
LINUX системийн техник хангамжийн шаардлага:
1.386 болон түүнээс дээш процессортой байх
2.4Mb-аас дээш RAM
3.300МВ-аас дээш hard дисктэй байх
4.EGA ба түүнээс дээш дисплейтэй байх
5.Mouse
6.Бусад нэмэлт төхөөрөмжүүд( модем,сүлжээний карт,HUB гэх мэт)
 LINUX системийн програм хангамжийн шаардлага:
1.  Linux-ийн install програм   (ямар ч хувилбар байж болно.)
2.  РРР -ийн install програм   (ямар ч хувилбар байж болно.)
3.  Kernel-ийн install програм (ямар ч хувилбар байж болно.)
DOS (Disk Operating System)
Disk Operating System нь персонал компьютерт зориулж гаргасан, компьютер хэрэглэгчдийн дунд өргөн тархсан анхны үйлдлийн систем юм. Персонал компьютер гарахаас өмнө Bill Gates IBM компьютерт зориулж DOS үйлдлийн системийг гаргасан бөгөөд энэ үйлдлийн системийнхээ эрхийг Microsoft корпорацийн дор аваад нэрийг MS-DOS гэж өөрчилсөн.
Персонал компьютерт зориулсан учраас анхны нэр нь PC-DOS буюу Personal Computer Disk Operating System гэж нэрлэгдэж байв. Гэвч ихэнх хэрэглэгчид энэ үйлдлийн системийг DOS гэж нэрлэдэг. DOS нь графикан бус, командын горимын үйлдлийн систем юм.
MSDOS үйлдлийн систем
Үйлдлийн систем гэдэг нь компьютер ба хэрэглэгчийг хооронд нь холбох үүргийг гүйцэтгэнэ. Манай улсад үйлдлийн системүүдээс МS DOS, PC DOC үйлдлийн системийн хувилбаруудыг хамгийн өргөн хэрэглэдэг. Энэхүү үйлдлийн систем нь дараах 4 хэсгээс бүрдэнэ. үнд:
  1. Эхний ачаалах хэсэг (Rocord boot)
  2. Оруулах гаргах үндсэн систем (IO.SYS файл юм)
  3. Тасалдлыг боловсруулах хэсэг
  4. Командын процессор (Command.com)
Командын процессор нь компьютерийн төхөөрөмжийн болоод хэрэглэгчийн алдааны мэдээллийг өгнө. Командын процессор нь Command.com файл байх ба энэ нь дэлгэцэн дээр C> эсвэл A> гэж үзүүлж буй нь процессор ажилд бэлэн өөрөөр хэлбэл команд биелүүлэхэд бэлэн байгааг заана. Курсор байрлаж буй команд оруулах мөрийг командын мөр гэнэ. Командын мөрний эхэнд байгаа мэдээллийг (Ж.нь C:/>) системийн мэдээ гэнэ.

No comments:

Post a Comment