Sunday, May 7, 2017

Удиртгал

Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэн хугацаанд биеийн хүчний хөдөлмөр , цаг хугацаа , хүч чадлаа хэмнэх үүднээс төрөл бүрийн машин,  техник, багаж хэрэгсэл зохион бүтээсэн билээ. Харин хүний оюун ухааныг хөнгөвчлөх зорилгоор тооцоолох электрон машин буюу компьютерийг бий болгожээ. Анхны компьютер 30 тонн жинтэй 2 давхар  байшингийн хэмжээтэй асар том байсан бол орчин үеийн компьютер  хорь ч хүрэхгүй шахам кг жинтэй овор хэмжээ багатай болж  өөрчлөгджээ.
   1946 онд АНУ-д ENIAC нэртэй анхны ТЭМ бүтээсэн нь 18900 ширхэг электрон ламптай байсан байна. Энэ нь секундэд 5000 үйлдэл гүйцэтгэдэг бөгөөд мэдээллийг хоёртын тооллын системээр хүлээн авч боловсруулалт хийдэг байжээ. Үүнээс хойш  анхны персональ компьютер болох  АТ 8080 бий болж түүнийг сайжруулан АТ 8088 , ХТ 80286 , 80386, 80486 , 80586 ,Pentium I, Pentium II . Pentium III , Pentium IV компьютерууд гарч өргөн ашиглагдаж байна. Хамгийн сүүлийн үеийн компьютеруудын үйлдэл гүйцэтгэх хурд нь нэг секундад  1700 орчим сая байх болсон нь компьютерийг богино хугацаанд асар хурдацтай хөгжиж байгаа шинжлэх ухааны харьцангуй залуу салбар  болохыг илэрхийлнэ.


Компьютерийн бүтэц

Компьютер нь тенхик хангамж ( Hardware)  ба програм (Software) хоёрын нэгдлээр тодорхойлогдоно. Компьютерийн өмнө  суухад нүдэнд ил харагдаж байгаа биетэй бодитой зүйлсийг техник хангамж гэнэ. Техник хангамж нь дангаараа ямар нэгэн үйлдэл гүйцэтгэж чадахгүй .Үүний тулд тухайн төхөөрөмжид тохирсон програмуудын цогцыг ашигладаг.  Эдгээр програмуудыг програм хангамж гэнэ.
Компьютер нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн байгууламжаас бүтэх бөгөөд тэдгээр нь арифметикийн болон логикийн үйлдлүүдийг хийж чаддаг , их хэмжээний мэдээллийг боловсруулах ,хадгалах, дурын бодлогын бодолтын эцсийн ба завсрын үр дүнг хэрэглэгчдэд төрөл бүрийн хэлбэрээр гаргаж өгөх гэх мэт өргөн боломж нарийн зохион байгуулалттай юм. Компьютер нь дараах үндсэн хэсгүүдээс тогтоно.
-          Процессор ( Processor )
-          Дэлгэц ( Display )
-          Гар ( Keyboard )
-          Дискийн байгууламж ( Disk Driver )
-          Нэмэлт төхөөрөмж  ( Mouse, Printer , Scanner, Speaker . . . )
  • Процессор нь компьютерийн бүх үйлдлийг гүйцэтгэх  үүрэгтэй микропроцессор буюу CPU ( Central Processing Unit) , тэжээл өгөх үүрэгтэй тэжээлийн блок , програмыг ажиллуулахад ашиглагдах санах ой гурваас тогтоно.   
 Санах ойг дотор нь тогтмол санах ой (ROM),шуурхай санах ой (RAM), завсрын санах ой (BUFFER) гэж ангилдаг.
        ROM буюу тогтмол санах ой нь зөвхөн унших зориулалттай цөөн тооны системийн програмуудыг хадгалдаг бөгөөд хэзээч устаж алга болдоггүй. Харин RAM буюу шуурхай санах ой нь компьютерийг асааснаас хойш ажиллуулсан бүх програмыг хадгалдаг ба компьютерийг унтраахад  бүх мэдээлэл нь устаж алга болдог. Завсрын санах ой буюу  BUFFER нь мэдээллийг оруулах ба гаргах үед түр зуур хадгалахад зориулагддаг.
  • Дэлгэц нь мэдээллийг гаргаж үзүүлэх үүрэгтэй ба хэмжээ ,өнгө , нягтрал, цэгийн тоо зэргээрээ бие биенээсээ ялгагдана.
  • Гар нь  гаднаас мэдээлэл оруулах үүрэг бүхий товчлууруудаас тогтоно.  Гарны товчлууруудыг гүйцэтгэх үүргээр нь үндсэн товчлуур, тусгай товчлуур, функциональ товчлуур , удирдлагын товчлуур , тооцооны товчлуур гэж 5 ангилна.  Үндсэн товчлуурт үсэг , цифр ,үйлдлийн тэмдэг , хаалт , хашилт зэрэг товчлуурууд орно. Тусгай товчлуур нь үндсэн товчлуурыг эмжин байрладаг бие даан ямар нэгэн үйлдэл гүйцэтгэж мэдээлэл оруулах боломжгүй бусад товчлууртай хослон хэрэглэгддэг товчлуурууд орно. Функциональ товчлуурт F1-F12 хүртлэх товчлуур орох бөгөөд эдгээр нь тухайн ажиллаж байгаа програмаасаа хамааран үүрэг нь өөр өөрөөр тодорхойлогддог байх юм.Удирдлагын товчлуурт заагч буюу курсорыг удирдах үүрэгтэй сумтай товчлуурууд home, end,PageUp,PageDown товчлуурууд орно.  Тооцооны товчлуурт NumLock товчлуурыг дарахад идэвхжих товчлуурууд орох ба эдгээрийг тооны машины үүргээр ашиглаж тооцооллыг гүйцэтгэнэ.
  • Дискийн байгууламж нь мэдээллийг хадгалах үүрэгтэй . Мэдээллийг хадгалах багтаамж , хэлбэрээрээ ялгагдана. Компьютерт уян дискийн байгууламж (FDD), хатуу дискийн байгууламж (HDD), компакт дискийн байгууламжууд (CDD) байдаг. Сүүлийн үед зөөврийн диск (Flash)-ийг өргөн хэрэглэдэг болсон.
  • Нэмэлт төхөөрөмж: Компьютерт нэмэлт байдлаар залгагдаж байгаа бүх төхөөрөмжүүдийг нэмэлт төхөөрөмж гэнэ.   Үүнд: Хулгана (mouse), принтер (printer) , скайнер (scanner) , чанга яригч (speaker) ... 
Компьютерийн дээрх төхөөрөмжүүдийг  оруулах, боловсруулах , гаргах ,  хадгалах төхөөрөмж гэж ангилан авч үзэж болно.
Оруулах төхөөрөмж: Гар, хулгана, скайнер
Боловсруулах төхөөрөмж: Микропроцессор , санах ой
Гаргах төхөөрөмж: Дэлгэц, принтер , чанга яригч
Хадгалах төхөөрөмж: Төрөл бүрийн дискүүд орно. 
Компьютерт оруулах төхөөрөмжөөр орж ирсэн мэдээллийг боловсруулах төхөөрөмжөөр дамжуулан гаргах  эсвэл хадгалах төхөөрөмжүүд рүү шилжүүлнэ.

Компьютерт мэдээллийг дүрслэх

Компьютерт мэдээллийг дүрслэх үндсэн хэлбэр нь хоёртын тооллын систем юм. Энэ нь 0 эсвэл 1 гэсэн цифрүүдээс тогтох дарааллыг үүсгэнэ. Ямар нэгэн мэдээлэл компьютерт файл хэлбэрээр  хадгалагддаг.

Мэдээллийг хэмжих нэгж

Компьютерт мэдээллийг хэмжих хамгийн бага нэгжийг бит гэнэ. Бит нь 0 эсвэл 1 гэсэн цифрээс тогтоно.
Bit =0    эсвэл 1 Bit =1
Byte=8 Bit
Kilobyte=1Kb=1024 byte=210 bit
Megabyte=1Mb=1024Kb=220 byte
Gegabyte=1Gb=1024Mb=230 byte
гэсэн үндсэн нэгжүүдийг ашиглан мэдээллийг хэмжинэ.

No comments:

Post a Comment